Япон улсад суух Монгол улсын иргэд болон харилцагчдад хандах нь

Худалдаа Хөгжлийн Банкны Токио дахь төлөөлөгчийн газрын веб хуудсанд зочилсон таньд баярлалаа.
Тус төлөөлөгчийн газар нь мэдээлэл дамжуулах, солилцох гэсэн зөвхөн төлөөлөгчийн газрын ажил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд банкны салбарын үйл ажиллагаа болох данс нээх, гадаад шилжүүлэг хийх, мөнгөн гуйвуулга зэрэг банкны салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэггүй болно.
Иймд харилцагч та бүхэн бидний ажил үүргийг хүндэтгэж, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай https://www.tdbm.mn/mn/гэсэн вэб хуудсанд зочлон танилцана уу.
Хэрэв та Япон улсаас өөрийн болон гэр бүл, ойр дотны хүнийхээ ХХБанкны данс руу мөнгө шилжүүлэх хүсэлтэй байгаа бол доорх гадаад шилжүүлгийн үйлчилгээний компаниудыг ашиглаарай.