NEWS新着情報
モンゴル貿易開発銀行JSCは、バンク・オブ・ニューヨーク・メロンに米ドル口座を開設
Худалдаа хөгжлийн банк ХК нь Bank of New York Mellon-той хамтран Монгол Улсыг дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй дахин холболоо.
モンゴル・ウランバートル市 – 2023年12月28日:モンゴルの主要金融機関であるモンゴル貿易開発銀行(TDB)は、米国のバンク・オブ・ニューヨーク・メロン (BNYメロン)とのコレレス契約を締結し、米ドル建てクリアリング口座を開設したと発表した。この進展は、モンゴルが2019年に金融活動作業部会 (FATF)のグレーリスト入れから初めて、世界の米ドル決済システムに再接続することを可能にした。
この革新的な取り組みは、国際貿易の促進と経済発展を目指すTDBの揺るぎない決意によって推進された。BNYメロンとの契約は、モンゴルの銀行業界における信頼と国際的な基準の遵守を回復するための重要な一歩を意味する。
「これは当行だけでなく、モンゴル全体にとって重要な成果である」と、モンゴル貿易開発銀行JSCのオノン・オルホン頭取は述べている。「グローバルな米ドル決済システムへの直接接続は、国際金融基準への準拠を強化し、世界中のパートナーとの信頼を再構築するための私たちの努力の証である。」
米ドル建てクリアリング口座の開設により、TDBは米ドル決済をより効率的に実行し、顧客に対して時間短縮とコスト削減を含む充実したサービスを提供できるようになる。この動きは、モンゴルの国境を越える貿易と経済活動にとって大きな支援となり、経済回復に貢献することが期待される。
さらに、この契約は、モンゴルが金融規制を改善し、グローバルなコンプライアンス基準へのコミットメントを維持するための持続的な取り組みを反映している。米ドル決済システムへの再接続は、TDBにとって重要なマイルストーンであり、FATFの懸念に対処し、金融監視メカニズムを強化するモンゴルの進歩の象徴でもある。
「我々は、BNYメロン銀行とのコレレス関係を非常に誇りに思っています。この協力は、新たな機会を生み出し、国際的なより強固な経済関係への道を拓くものである」と、モンゴル貿易開発銀行JSCのランドルフ・エス・コッパ会長が述べる。
モンゴル貿易開発銀行は、モンゴルの経済成長と発展の触媒としての役割を果たし続け、最高水準の金融健全性と透明性を維持することに尽力している。
===
モンゴル貿易開発銀行(TDB)について
1990年に設立されたモンゴル貿易開発銀行JSCは、モンゴルの主要な金融機関として、多岐にわたる商業銀行サービスを提供している。TDBはモンゴルの経済成長と発展を促進し、金融業務の国際基準を遵守することに注力している。モンゴル最大の貸し手として、様々な事業分野で国内主要企業への支援を続け、貿易関連の取引でリーダーシップを保持している。
TDBは300以上の国際金融機関との関係を持ち、世界の主要な外国金融機関と80のクリアリング口座を有している。これにより、顧客にとって魅力的で信頼性の高い幅広い貿易融資商品とサービスを提供できている。また、国際銀行業務、シンジケートおよび非シンジケートローン、貿易融資、海外送金など、国際市場で最も経験豊富で、モンゴルの銀行業界をリードしている。
━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━
Улаанбаатар, Монгол улс – 2023 оны 12-р сарын 28: Монголын санхүүгийн тэргүүлэгч байгууллага болох Худалдаа, Хөгжлийн Банк ХК (ХХБ) нь Bank of New York Mellon (BNY Mellon) банкинд ам.долларын шууд клирингийн данс нээснийг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалт нь Монгол Улс 2022 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын саарал жагсаалтад орсноос хойш анх удаа дэлхийн ам.долларын төлбөрийн системд дахин холбогдсоныг харуулж байна.
Энэхүү шинэлэг санаачилга нь ХХБ-ны олон улсын худалдааг хөнгөвчлөх, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих гэсэн тууштай үйл ажиллагаанаас үүдэлтэй юм. Дэлхийд тэргүүлэгч BNY Mellon банктай шууд клирингийн харилцаа тогтоосон нь Монголын банкны салбарт итгэх итгэлийг сэргээж, олон улсын комплайнсын стандартыг дагаж мөрдөхөд чухал алхам болж байна.
Худалдаа хөгжлийн банк ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Орхон “Энэ бол манай банкны төдийгүй Монгол Улсын хувьд томоохон амжилт юм. “Дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй шууд холболтыг сэргээж байгаа нь олон улсын санхүүгийн стандартыг дагаж мөрдөх, олон улсын түншүүдтэй харилцах итгэлцлийг сэргээх бидний тууштай хүчин чармайлтын нотолгоо юм.”
Шууд клирингийн данс нь TDB-д ам.долларын гүйлгээг илүү үр дүнтэй гүйцэтгэх боломжийг олгож, үйлчлүүлэгчдэдээ гүйлгээний хугацааг богиносгож, зардлыг мэдэгдэхүйц бууруулах зэрэг сайжруулсан үйлчилгээг санал болгож байна. Энэхүү алхам нь Монгол Улсын хил дамнасан худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, улсын эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс санхүүгийн зохицуулалтын тогтолцоогоо сайжруулах чиглэлээр хийж буй хүчин чармайлтыг тусгаж, дэлхийн стандартад нийцүүлэн дагаж мөрдөх амлалтаа онцолж байна. Ам.долларын төлбөрийн системд дахин холбогдсон нь ХХБ-ны хувьд чухал үйл явдал төдийгүй Монгол Улс ФАТФ-ын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн хяналтын механизмыг сайжруулах чиглэлээр амжилттай алхаж байгааг итлгэж байна.
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Рандолф С.Коппа онцолсны дагуу ” Bank of New York Mellon хэмээх баялаг түүхтэй, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа туйлын их бахархаж байна. Энэхүү түншлэл нь шинэ боломжуудыг нээж, олон улсын хамтын нийгэмлэгтэй эдийн засгийн илүү бат бөх харилцаа тогтоох замыг нээхэд бэлэн байна”.
Худалдаа, хөгжлийн банк ХК нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурдасгуурын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийн төлөө ажиллаж, санхүүгийн нэгдмэл байдал, ил тод байдлын хамгийн дээд стандартыг хадгалахын төлөө байна.
===
Худалдаа хөгжлийн банк ХК (ХХБ)-ны тухай
Худалдаа хөгжлийн банк ХК нь 1990 онд үүсгэн байгуулагдсан, арилжааны банкны өргөн хүрээний үйлчилгээг үзүүлдэг Монгол улсын санхүүгийн тэргүүлэгч байгууллага юм. ХХБ нь олон улсын санхүүгийн үйл ажиллагааны стандартыг баримтлан, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахын төлөө ажилладаг. Монгол Улсын хамгийн том зээлийн байгууллага болох ХХБ нь бизнесийн бүх салбар дахь улс орны томоохон корпорациудын үйлчлүүлэгчдийн бааз дээр тулгуурлан худалдаа арилжааны салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай 300 гаруй корреспондент харилцаатай, дэлхийн өнцөг булан бүрт байгаа томоохон клирингийн банкуудтай 80 гаруй ностро данстай ХХБ нь дотоодын болон олон улсын үйлчлүүлэгчдийн сонирхлыг татахуйц худалдааны санхүүжилтийн өргөн хүрээний хэрэгсэл, үйлчилгээг санал болгодог. ХХБ нь олон улсын банк санхүү, синдикат болон синдикат бус зээл, худалдааны санхүүжилт, мөнгөн гуйвуулга зэрэг олон улсын зах зээлд Монголын банкуудаас хамгийн туршлагатай, дэвшилтэт оролцогчдын нэг юм.