NEWS新着情報

在日モンゴルの方へ

Сайн байна уу,

 

Танд энэ өдрийн амар амгаланг айлтгая,

 

Худалдаа, хөгжлийн банкны Токио дахь төлөөлөгчийн газар нь хоёр улсын эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, улс төр, бизнес, хууль эрх зүйн орчинтой холбоотой мэдээлэл цуглуулах, судалгаа шинжилгээ хийх тухай зохицуулагч байгууллагаас олгосон эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг билээ.

 

Бид Япон Улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол Улсын эдийн засаг, зах зээлийн мэдээллээр хангах, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тэдгээрийг холбон зуучлах санхүүгийн гарц болж ажиллахыг зорьдог төдийгүй хоёр улсын олон талт бизнес түншийн харилцааг нэмэгдүүлэх, Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, банкны гадаад улс дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үйл ажиллагааны үндсэн гол зорилго болгож ажиллаж байна.

 

Манай төлөөлөгчийн газар нь банкны салбар биш ба дээр дурдсанчлан зөвхөн банкны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй нэгж тул банкны харилцах, хадгаламж, төлбөр тооцоо, зээл гэсэн салбарын үйл ажиллагаа эрхэлдэггүй. Иймд харилцагч та бүхэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг манай банкны зайнаас үйлчлэх нэгжтэй доорхын дагуу холбогдоно уу.

 

Бид харилцагч танд нээлттэй байж, таны найдвартай түнш байх болно.

 

Утас:
1900-1977 /Нэмэлт үйлчилгээ авах суваг/,
1800-1977 /Ерөнхий зөвлөгөө мэдээлэл/,
(976) 7511-1977, 7016-1977 /Телемаркетинг/

 

Гадаадаас холбогдох:
(976) 7016-1988

 

VIBER: 9900-1977
WeChat:9900-1977
Skype: tdb_info
Message: 133-133
Вебсайт: www.tdbm.mn

モンゴル貿易開発銀行
東京駐在員事務所

〒100-0005
東京都千代田区丸の内1丁目4-1
丸の内永楽ビル23階

03-4588-3945